богино мэдээ New

Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд уналттай байна

Монголын хөрөнгийн биржийн MSE ALL индекс өнгөрсөн сарын эцэст 798.58 нэгж болж 2015 оны зургадугаар сараас хойшхи доод түвшин руу уруудав. .

       Сэтгүүлч Б.Амаржаргал /www.tugeene.mn/

     Монголын хөрөнгийн биржийн MSE ALL индекс өнгөрсөн сарын эцэст 798.58 нэгж болж 2015 оны зургадугаар сараас хойшхи доод түвшин руу уруудав. Биржид бүртгэлтэй томоохон уул уурхайн компаниудын хувьцааны ханш нэлээд хэмжээгээр унасан нь үүнд нөлөө үзүүлж байна. Тухайлбал, орон нутгийн “Тавантолгой” 54, “Шарын гол” 39, “Багануур” 41, “Могойн гол” 21 хувиар хувьцаа нь өмнөх сараас хямдарчээ. Харин “Глобал Монголиа холдингс” компанийнх 49, “Техник импорт” 32, УБ БҮК 16 хувиар хувьцаа нь өссөн аж. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны нэгдүгээр улиралд буурсан дүнтэй гарлаа. Тухайлбал, 2015 оны эхний улиралд зах зээлийн нийт үнэлгээ 1.3 их наяд төгрөг байсан бол энэ онд 1.2 болжээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувиар багассан үзүүлэлт болов. Үүнээс гадна 534 мянган ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар буурсан аж.