богино мэдээ New

Найдвар алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр анх удаа азийн аварга боллоо

Н.Түвшинбаяр аваргын хувьд ААШТ-ээс 2007 онд мөнгө, 2008 онд хүрэл, 2011 онд хүрэл медаль хүртэж байсан юм. Монголын жүдочдын баг нийт 4 алтан медаль авч багаараа тэргүүлж байна..

олимпийн хошой медальт Н.Түвшинбаяр Узбекстан улсад зохиогож буй ААШТ -100кг жинд нутгийн бөх Соиб Курбоновтой алтан медалын төлөө учраа таарч барилдааны үндсэн цагт хоёр хоёр торгуультаагаар оноо тэнцэж нэмэлт цагт илт давуу барилдан торгуулийн оноогоор яллаа.

Энэ нь ААШТ авч буй түүний анхны алтан медаль билээ. Н.Түвшинбаяр аваргын хувьд ААШТ-ээс 2007 онд мөнгө, 2008 онд хүрэл, 2011 онд хүрэл медаль хүртэж байсан юм.

Монголын жүдочдын баг нийт 4 алтан медаль авч багаараа тэргүүлж байна.

админ