богино мэдээ New

Багануурт ноцтой осол гарч хоёр хүн нас барж, гурван хүн бэртжээ

Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсэн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цаг агаарын нөхцөл, тээж яваа ачаа зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна..

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт өчигдөр 288 дуудлага мэдээ мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын 184, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14, мөн 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Түүнчлэн таван хүүхэд зам тээврийн осолд өртөж, 83 жолоочийг журамлажээ.

Тухайлбал:БЗД-ийн нутаг Хангамжийн зам, Амгалангийн хорихын хойд замд H.Accent маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 0, настай эрэгтэй Э нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн.

БГД-ийн нутаг Амарсанаагийн гудамж Модны 2-н зүүн замд H.Insight маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 26 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.

Хөдөө орон нутагт: Багануур дүүргээс зүүн тийш Эрэг бүргийн даваа гэх газрын шороон замд Зил-130 маркийн Ц жолоочтой авто машин онхолдож жолооч 41 настай эрэгтэй Ц, зорчигч 49 настай эрэгтэй Г нарын хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн.

Сэрэмжлүүлэг:

Нойтон цас орж замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсэн хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар цаг агаарын нөхцөл, тээж яваа ачаа зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Б.Дэжид

www.gereg.mn