богино мэдээ New

Нүүрсний экспорт 30 хувиар буурчээ

Манай улсын экспорт нэгдүгээр улиралд 959 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар буурлаа..

Манай улсын экспорт нэгдүгээр улиралд 959 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар буурлаа. Үүнд уул уурхайн экспорт 11 хувиар буурсан нь нөлөөлжээ. Мөн газар тариалангийн бүтээгдэхүүний экспорт нэг хувиар хумигдсан бол, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийх нэг хувиар тэлсэн аж. Манай уул уурхайн түүхий эдийн экспорт нэмэгдэж байгаа боловч дэлхийн зах зээл дэх үнэ буурснаар нийт дүнд нөлөөлсөн байна. Тухайлбал, зэс, нүүрс, боловсруулаагүй нефтийн биет хэмжээ доошилсон боловч экспортын дүн нь 6-30 хувиар багассан байна. Мөн энэ онд малын мах экспортолж гурван сая ам.долларын орлого олжээ. Харин гадагш гаргаж буй рапсын багассанаар орлого 10 саяар буурсан аж.