богино мэдээ New

Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн замыг хаалаа

Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт явах замд халтиргаа гулгаа үүссэнийг Замын цагдаагийн газраас өнөөдрийн 11.00 цагаас маргаашийн буюу энэ сарын 16-ний өдрийн 09.00 цаг хүртэл дээрх замыг хаах шийдвэрийг гаргажээ..

Хаврын урин дулаан цаг ирсэн ч байгаль дэлхийн эрс тэрс уур амьсгалтай манай оронд нутгийн баруун хойноос эхэслсэн цасан шуурга өнөө шөнө нутгийн төв хэсгээр үргэлжилсэн. Энэхүү цасан шуурганы улмаас Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт явах замд халтиргаа гулгаа үүссэнийг Замын цагдаагийн газраас өнөөдрийн 11.00 цагаас маргаашийн буюу энэ сарын 16-ний өдрийн 09.00 цаг хүртэл дээрх замыг хаах шийдвэрийг гаргажээ.