богино мэдээ New

Air Busan компани Монгол руу нислэг үйлдэж эхэлнэ

Өмнөд Солонгосын Air Busan компани Бусан хотоос Улаанбаатарын чиглэлд зургаадугаар сарын 24-нөөс нислэг хийхээр болж онлайн захиалга авч эхэлсэн байна..

Өмнөд Солонгосын Air Busan компани Бусан хотоос Улаанбаатарын чиглэлд зургаадугаар сарын 24-нөөс нислэг хийхээр болж онлайн захиалга авч эхэлсэн байна.

Долоо хоногийн Мягмар, Баасан гарагуудад Airbus A320 онгоцоор нислэг үйлдэх ба нэг талын тийзний үнэ 183,000 вон байна гэж тус компанийн вэбсайтад мэдээлжээ.

Бусан хот бол Өмнөд Солонгосын хоёр дахь том хот бөгөөд аж үйлдвэрийн төв, далайн боомт юм.

Air Busan нь 2007 онд байгуулагдсан Asiana Airlines компанийн охин компани. Голдуу дотоодын нислэг үйлдэхээс гадна зарим гадаад чиглэлд Asiana Airlines компанитай код шэйринг хийж үйлчилдэг юм байна.

 

Эх сурвалж: RoutesOnline.com, AirBusan.com