богино мэдээ New

Жийнстэй Лавров

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад албан ёсоор айлчлахаар өнөөдөр өглөө манай улсад иржээ..

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад албан ёсоор айлчлахаар өнөөдөр өглөө манай улсад иржээ.

 

С.В.Лавров Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхах юм байна.

ОХУ-ын хэвлэлүүд айлчлалын үеэр сайд нар хоёр орны хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах талаар бичжээ. Энэ бол улс төр, худалдаа-эдийн засгийн болон олон улсын хүрээнд хамтын ажиллагааг хамарсан томоохон бичиг баримт юм байна.  

ОХУ-ын Гадаад хэргийн сайд мөн БНХАУ, Япон улсуудад албан ёсны айлчлал хийж байгаа аж

Айлчлалын хөтөлбөр

10:00 Монгол Улсын Гадаад  хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын Гадаад  хэргийн сайд С.В.Лавров нар ганцаарчилсан уулзалт хийнэ /Гадаад хэргийн яамны 3 дугаар танхим/

10:10 Монгол Улсын Гадаад  хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын Гадаад  хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээ хийнэ /Гадаад хэргийн яам, хэлэлцээний 2 дугаар танхим/

11:00 Монгол Улсын Гадаад  хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын Гадаад  хэргийн сайд С.В.Лавров нар баримт бичигт гарын үсэг зурна /Гадаад хэргийн яам, “Мутрын түшээ” танхим/

11:10 Монгол Улсын Гадаад  хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ОХУ-ын Гадаад  хэргийн сайд С.В.Лавров нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ /Гадаад хэргийн яам, “Мутрын түшээ” танхим /

11:30 Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров бараалхана /Төрийн ордон, Ерөнхий сайдын албан тасалгаа/

13:50 Оросын Холбооны Улсын  Гадаад хэргийн сайд С.В.Лавров лекц уншина. /Гадаад хэргийн яам, “Зөвшилцөл” танхим/

Сэдэв: ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого /Орос хэл дээр явагдана/.

эх сурвалж: www.tsag.mn