богино мэдээ New

Жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо буурсан байна

Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс (ҮЦТТТХТ) өнгөрсөн сарын үнэт цаасны төвлөрлийн судалгааг танилцууллаа..

 

 

            Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс (ҮЦТТТХТ) өнгөрсөн сарын үнэт цаасны төвлөрлийн судалгааг танилцууллаа. Тус төвд бүртгэлтэй 318 компанийг уг судалгаанд хамруулжээ. Бүртгэлтэй нийт хувьцааны тоо өнгөрсөн оны мөн үеэс дөрөв дахин буурсан байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааг хамруулаагүй нь үүнд нөлөөлсөн аж. Энэ талаар тус төвийнхнөөс тодруулахад “Эрдэнэс Тавантолгой” хаалттай компани учраас хувьцааг нь судалгаанд хамруулахаа больсон. Гэхдээ хувьцаа нь манайд бүртгэлтэй хэвээр байгаа. Бид өнгөрсөн онд энэ компанийн иргэдийн нэр дээрх хувьцааг бүртгэж дууссан” гэв. Үүнээс гадна компаниудын жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо буурсан байна.