богино мэдээ New

АН, МАХН хамтран АТГ-д санаархжээ

АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг уржигдар тавьсан. Түүнийг чөлөөлөх үйл явц гэрлийн хурдаар явахх нь тодорхой байна. Учир нь, өнөөдөр /2016.04.13/ өглөө УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо дэмжлээ..

АТГ-ын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг уржигдар тавьсан. Түүнийг чөлөөлөх үйл явц гэрлийн хурдаар явахх нь тодорхой байна. Учир нь, өнөөдөр /2016.04.13/ өглөө УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо дэмжлээ. Ингэснээр энэ асуудал энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар орон эцэслэгдэнэ гэсэн үг.

Н.Ганболдын өргөдөлтэй зэрэгцэн АТГ-ын дараагийн даргын сураг таамаг цухалзаж эхэлсэн. Н.Ганболдын бүрэн эрхийн хугацаа хараахан дуусаагүй, ирэх 2017 онд дуусах учиртай. Тиймээс АТГ-ын даргын энэ гэнэтийн үйлдлийн ард юу ямар улс төр өрнөх нь сонин байна.

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулиар АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгон УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Албан бус эх сурвалжийн мэдээгээр хуулийн энэ заалтыг өөрчлөхөөр зэхэж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон АТГ-ын даргыг санал болгох эрхийг УИХ руу шилжүүлэх хуулийн төсөл бэлэн болж, өнөө маргаашгүй УИХ-д өргөн баригдах гэж байгааг эх сурвалж хэллээ. Хуулийн төслийн автор нь Ардчилсан нам, МАХН аж.

Н.ЧАНДМАНЬ

www.news.mn