богино мэдээ New

Засгийн газрын гадаад өр 4.4 тэрбум төгрөг болов

Монголбанкны мэдээгээр манай улсын Засгийн газрын урт хугацаат гадаад өр 3.6 тэрбум ам.доллар байгаа. Үүн дээр энэ онд зээлсэн 750 сая ам.долларыг нэмбэл Засгийн газрын нийт гадаад өр 4.4 тэрбум ам.доллар болж буй юм. .

      Сэтгүүлч Б.Анхжаргал

     Монголбанкны мэдээгээр манай улсын Засгийн газрын урт хугацаат гадаад өр 3.6 тэрбум ам.доллар байгаа. Үүн дээр энэ онд зээлсэн 750 сая ам.долларыг нэмбэл Засгийн газрын нийт гадаад өр 4.4 тэрбум ам.доллар болж буй юм. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 38 хувьтай тэнцэж байгаа аж. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2016 онд Засгийн газрын нийт өр ДНБ-ий 55 хувиас хэтрэхгүй гэж заасан. Харин одоогоор зөвхөн гадаад өр ДНБ-ий 40 орчим хувьтай тэнцэж буй юм. Үүн дээр дотоодод гаргасан дотоодод гаргасан 3.7 тэрбумыг нэмж тооцвол хуулийн хязгаарыг давна. Гэхдээ Сангийн яам гадаадаас зээлсэн мөнгөөрөө дотоод бондын төлбөрөө хийх тул өрийн хэмжээ хуулийн хязгаарт багтаж байгаа гэж буй юм.