богино мэдээ New

Тэмээтэй аялал жуулчлалын төв байгуулна

Хамрын хийд орчим аялал жуулчлалын төв байгуулахаар төлөвлөжээ. Энэ зорилгынхоо хүрээнд Сайншандаас 35 км зайд орших тус газрыг цахилгааны шугам, худаг, цэвэр, бохир усны шугам сүлжээтэй холбож, дэд бүтцийг нь шийдсэн байна. Мөн тус газарт мал бэлчээхгүй байхаар хориг тавьж, тэмээтэй хоршоо байгуулсан аж. .

Дорноговь аймагт сүүлийн үед аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, түүнээс олох орлого нь нэмэгдсэн гэнэ. Тухайлбал, 2013 онд 40 мянган жуулчин тус аймагт зочилсон бол өнгөрсөн онд 110 мянгад хүрчээ. Үүнийг Хамрын хийд орчмын бүтээн байгуулалттай холбоотой хэмээн аймгийн удирдлагууд нь үзэж байна.

Тиймээс Хамрын хийд орчим аялал жуулчлалын төв байгуулахаар төлөвлөжээ. Энэ зорилгынхоо хүрээнд Сайншандаас 35 км зайд орших тус газрыг цахилгааны шугам, худаг, цэвэр, бохир усны шугам сүлжээтэй холбож, дэд бүтцийг нь шийдсэн байна. Мөн тус газарт мал бэлчээхгүй байхаар хориг тавьж, тэмээтэй хоршоо байгуулсан аж. Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг “Бид 1000 тэмээтэй хоршоо байгуулахаар зорьж байна. Одоо 500 орчим тэмээ байна. Жуулчид тэмээ хэмээх сүрлэг амьтантай танилцаж, тэмээний соёлтой холбоотой зүйлсийг мэдэх боломжтой” гэлээ

эх сурвалж: www.dnn.mn