богино мэдээ New

Н.Түвшинбаяр азийн аваргад зодоглоно

Жүдо бөхийн Азийн АШТ Узбекстан улсын Ташкент хотод энэ сарын 15-17-нд болно. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцох 18 жүдочийн нэр тодорлоо..

Жүдо бөхийн Азийн АШТ Узбекстан улсын Ташкент хотод энэ сарын 15-17-нд болно. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцох 18 жүдочийн нэр тодорлоо.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д Н.Түвшинбаяр, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, -52 кг-д А.Цолмон, М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар оролцоно.

эх сурвалж: www.dnn.mn