богино мэдээ New

"Алтанбулаг"-т 1 тэрбум 300 сая төгрөгийн борлуулалт хийжээ

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн туршилтын хугацаа амжилттай хэрэгжиж дууссантай холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Тус чөлөөт бүсийг Засгийн Газар 100 хувь дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Туршилтын хугацааны ажил хэрэгжихээс өмнө Алтанбулагт 86 аж ахуйн нэгж байсан бол өнөөдрийн байдлаар 227 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Аж ахуйн нэгжүүд тодорхой хугацаанд Засгийн Газрын 153 тогтоол түр журмын хүрээнд үнэгүй бүртгүүлээд, эрх зүйн боломжуудыг хүртсэн. Үр дүнд нь 4 тэрбум 800 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд оруулж ирсэн байна. Үүнээс 1 тэрбум 300 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ. Энэхүү мэдээг чөлөөт бүсийн аж ахуйн нэгжүүдээс авч байгаа санхүү болон борлуулалтын тайлангаас үндэслэсэн хэмээн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэллээ. Тэрээр Монгол улс эрх зүйн тогтвортой байдлаараа дэлхийд нэлээн хойгуур байр эзэлдэг. Харин цаашдаа бид эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэвэл уул уурхайгаас илүү чөлөөт бүсийг хөгжүүлэх нь чухал. Ингэснээр Сингапур, Солонгос, Польш шиг чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлж чадсан орнууд шиг хөгжих боломж бидэнд байгаа гэв..

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн туршилтын хугацаа амжилттай хэрэгжиж дууссантай холбогдуулан албаныхан мэдээлэл хийлээ. Тус чөлөөт бүсийг Засгийн Газар 100 хувь дэмжиж ажиллана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна.

Туршилтын хугацааны ажил хэрэгжихээс өмнө Алтанбулагт 86 аж ахуйн нэгж байсан бол өнөөдрийн байдлаар 227 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Аж ахуйн нэгжүүд тодорхой хугацаанд Засгийн Газрын 153 тогтоол түр журмын хүрээнд үнэгүй бүртгүүлээд, эрх зүйн боломжуудыг хүртсэн. Үр дүнд нь 4 тэрбум 800 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд оруулж ирсэн байна.

Үүнээс 1 тэрбум 300 сая орчим төгрөгийн борлуулалт хийжээ. Энэхүү мэдээг чөлөөт бүсийн аж ахуйн нэгжүүдээс авч байгаа санхүү болон борлуулалтын тайлангаас үндэслэсэн хэмээн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн хэллээ.

Тэрээр Монгол улс эрх зүйн тогтвортой байдлаараа дэлхийд нэлээн хойгуур байр эзэлдэг. Харин цаашдаа бид эдийн засгийн чадавхиа нэмэгдүүлэх ямар боломж байна вэ гэвэл уул уурхайгаас илүү чөлөөт бүсийг хөгжүүлэх нь чухал. Ингэснээр  Сингапур, Солонгос, Польш шиг чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлж чадсан орнууд шиг хөгжих боломж бидэнд байгаа гэв.