богино мэдээ New

Л.Эрхэмбаяр: МАН-ын үед авсан зээл үр ашиггүй тараагдсан бол АН-ын үед авсан зээл бүтээн байгуулалтад зарцуулагдсан

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан. Тэдний шаардлагатай танилцаад, ийнхүү хариу мэдэгдэл хийв..

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар болон Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан. Тэдний шаардлагатай танилцаад, ийнхүү хариу мэдэгдэл хийв.

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “МАН-ын бүлгийн хувьд хувь хүн рүү дайрсан, гутаан доромжилсон нь уг шаардах бичгээс харагдаж байна. Монгол Улсын хилээр цөмийн хаягдал, цацраг идэвхит бодис нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглох тухай хууль батлах гэж байхад МАН-ынхан БНХАУ-ын Коммунист намынхантай уулзалт хийж ээлжит бус чуулганыг санаатай тасалдуулснаа цайруулахыг оролдож байна. АН-ын даргыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж гүтгэж, хооронд нь хагаралдуулахыг оролдсон байна. Мөн улсаа өрийн дарамтад оруулсан гэсэн байна. Харин ч МАН-ын үед авсан зээлээ үр ашиггүй тараасан, халамжийн бодлогыг тэтгэсэн. АН-ын үед авсан зээл нь их бүтээн байгуулалт болсныг ард түмэн харж байгаа. Барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоосон гэж энэ шаардлагад дурджээ. Үнэн хэрэгтээ ард иргэдээ бага хүүтэй зээл олгох, орон сууцанд оруулах нь МАН-ынхны хэлж буйгаар нүгэл юм байна. Иргэдээ тав тухтай орон сууцанд оруулах, хямд орон сууцны зээл олгох үйл хэргээсээ АН ухрахгүй. МАН-ынхны шаардлагын далд агуулга УИХ-ын даргыг ард түмний Таван толгойг ард түмэндээ авч үлдсэнийг буруушаасан мэт ийм агуулгатай байна. Тавантолгойг ард түмэндээ л үлдээх ёстой” гэлээ.

эх сурвалж: www.dnn.mn