богино мэдээ New

Англи хэлийг интернетээр сурч болох үнэгүй сайтууд

Oрчин цагт англи хэлгүйгээр дэлхийтэй хөл зэрэгцэн алхах боломжгүй билээ. Та өөрийн эрхэлж буй мэргэжлээрээ улам өөрийгөө цаашид хөгжүүлье гэж бодож байвал ажиллаж буй шинжлэх ухааныхаа шинэ соргог мэдээллийг номноос гадна интернетээр олж авч өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд эдгээр нь ихэвчлэн англи хэл дээр л байдаг.

Oрчин цагт англи хэлгүйгээр дэлхийтэй хөл зэрэгцэн алхах боломжгүй билээ. Та өөрийн эрхэлж буй мэргэжлээрээ улам өөрийгөө цаашид хөгжүүлье гэж бодож байвал ажиллаж буй шинжлэх ухааныхаа шинэ соргог мэдээллийг номноос гадна интернетээр олж авч өөрийгөө хөгжүүлэх боломжтой бөгөөд эдгээр нь ихэвчлэн англи хэл дээр л байдаг. Ихэнхи хүмүүс орчинд нь байхгүй учир сайн сурч чадахгүй байна гэсэн шалтгаар хэл сурахаас цааргалдаг. Гэвч та орчинд нь байсан ч суурь мэдлэггүйгээр хэлийг сайн сурч чадахгүй гэдгийг бас бодох хэрэгтэй. Хэл сурах олон төрлийн арга байдаг ч тэр бүхэн бидний хичээл зүтгэлээс 100% шалтгаалдаг. Интернет орчин хурдацтайгаар хөгжиж буй энэ цаг үед хүн бүрт гэртээ интернетээс англи хэлний зохих мэдлэгтэй болох боломж нээлттэй болсон бөгөөд гагцхүү та бидний хичээл чармайлтаас л бүх зүйл шалтгаална. Хэрвээ та интернетээр англи хэл сурахыг хүсвэл өөртөө тодорхой төлөвлөгөө гаргаж тодорхой өдрүүдэд, тодорхой цагуудад заавал хичээллэх хэрэгтэй. Таньд тус болж магадгүй гэсэн үүднээс дараах англи хэлний үнэгүй сайтуудыг орууллаа. Та хүссэн сайтаа сонгож аваад долоо хоногийн тодорхой хэдэн өдөр, хэдэн цагаар, өөрийн хүссэн аргаар тогтвортойгоор хичээллээрэй.

эх сурвалж: www.baasandolgor.wordpress.com