богино мэдээ New

80 гаруй могойг хүрзээр цохиж алжээ

Сахиб Исламмагомедова төмс ухаж яваад, асар том могойн дээр бүдэрсэн байна. Эмэгтэй түүнийг алдалгүй дагаж үүрийг нь олоод 80 гаруй могойг хүрзээр цохиж алсан ба үлдсэн хэсэг нь зугтжээ..

Дагестаны Темирго тосгоны 60 гаруй настай оршин суугч өөрийнхөө цэцэрлэгт үүрлэсэн бараг зуун могойг хүрзээр алсан тухай "Комсомольская правда" мэдээлжээ.

Сахиб Исламмагомедова төмс ухаж яваад, асар том могойн дээр бүдэрсэн байна. Эмэгтэй түүнийг алдалгүй дагаж үүрийг нь олоод 80 гаруй могойг хүрзээр цохиж алсан ба үлдсэн хэсэг нь зугтжээ.

Исламмагомедовагийн энэхүү зургийг онлайнд нийтэлсэн байна. Тосгоныхон нь дагестан эмэгтэйн зоригийг гайхаж, түүнийг түүнийг шагнаач хэмээн дүүргийн удирдлагад хэлжээ. Гэхдээ бүх хүн эмэгтэйг магтахгүй байгаа аж. Орон нутгийн биологичид дахин тийм явдал гаргуулахгүйн тулд Сахиб болон орон нутгийн бусад иргэдтэй харилцан ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэд мөлхөгчдийн ингэж олноор хөнөөх нь бүс нутагт экологийн хохирол учруулах талаар тайлбарлах гэж байгаа гэнэ.

"Аймшигтай зүйл болоогүй. Тэд надад төмс ухахад саад учруулсаар байна. Одоо ч манай газарт, могой байж л байна" хэмээн Сахиб Исламмагомедова хэлсэн байна

эх сурвалж: www.gereg.mn