богино мэдээ New

Э.Энхмөнхийг "Дэлхийн казинод тоглож болохгүй тоглогчдын жагсаалт"-д багтаажээ

Ой тогтоолтын мастер гэдгээ дэлхий дахинаа батлан харуулсан түүнийг "Дэлхийн казинод тоглож болохгүй тоглогчдын жагсаалт"-д багтаажээ. Учир нь тэрээр 52 ширхэг буюу нэг багц хөзрийг 22 секундэд цээжлэх чадвартай юм..

БНХАУ-ын Нянжинь хотод “The Brain” буюу “Super Brain” телевизийн шоу нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын Олон улсын Их Мастер Э.Энхмөнх оролцсон билээ. Хятадын хамгийн их үзэгчтэй тус телевизийн шоуд Испани, Перу, Швед, Австралийн тамирчидтай нэг баг болж өрсөлдөн ялалт байгуулсан юм. Тодруулбал, “X-Team” буюу дэлхийн баг Хятадын багийг 5:1 харьцаагаар илүүрхэж хожсон юм. Ой тогтоолтын мастер гэдгээ дэлхий дахинаа батлан харуулсан түүнийг "Дэлхийн казинод тоглож болохгүй тоглогчдын жагсаалт"-д багтаажээ. Учир нь тэрээр 52 ширхэг буюу нэг багц хөзрийг 22 секундэд цээжлэх чадвартай юм.

 

Э.БҮҮВЭЙ

www.medee.mn