богино мэдээ New

Хотжилт‬ роман есдүгээр хэсэг

Нараа уйлахаас өөр зүйл хийж чадахгүй юу болсоныг ч ойлгохгүй өөртөө буруу өгөн сууна, Содном харин цус нөжтэйгээ холилдсон амьдрах үгүй нь мэдэгдэхгүй машины арын суудалд танихгүй залуугийн өвөр дэрлэн ухаангүй хэвтэнэ......

Үүдрүү дөхөн очиж сайн байцгаана уу? гээд гадаах хаалганы хоёр хамгаалагчтай мэндэлтэл өнөөх хоёр нь хариу мэндэлсэн ч үгүй таксаа ав гэж таахалзаж, Содномыг мэнд мэдэж байхад өөдөөс нь хариу мэндлээгүй анхны хүмүүс нь болж буй тэр хоёрт дургүй нь багагүй хүрсэн ч чимээгүйхэн мөнгөө төлчихөөд гар дээрээ нэг тамга даруулаад урдах зам эргэн тойрноо зэрэг ажин дотогш оров. 

Шатаар өгсөөд зүүн, баруун гэж явсаар төөрөх нь холгүй юм болж бүжгийн залыг нь олж очтол, үеийн залуучууд, охидууд элбэгтэй тэд нар нь харин бүжиглэх гэхээсээ илүү согтуу савсаганаж байгааг харан "алж байдгаа" гэж амандаа хэлчихээд эргэн тойрноо ажиглан зогстол, намхавтар зөөгч залуу ирээд хэдүүлээ яваа юм гэж өлмийгөө өргөн асуулаа, мань эр нэг хуруугаа гозойлготол аан заза хаана ч суусан болноо гэж хэлээд өөр зүг яаран алхав. Хүнгүй газар суугаарай гэсэндээ гэсээр хүн бараг байхгүй хэсэгт очин бүжгийн талбайруу харц унагаж эхлээд удсан ч үгүй Нараа эр, эм нийлсэн олон тооны найзуудтайгаа орж ирэн Содномыг гайхшируулж орхив, тэр нь юу вэ гэхээр хувцасаа солиод танигдахын аргагүй сайхан болоод ороод ирсэнд байлаа, мань эр ч ийм богино юм өмсчихөөр яаж суудаг золиг юм болдоо салтаа самбаа нь ил гарчих гээд хэцүү байдаггүй юм байхдаа гэж дотроо дооглоно. 

Содномд л тэгж өөтэй харагдсанаас бусад өлсгөлөн боохой шиг залуучуудад бол хамгийн халуухан нь. 
Нараа ч өөрийгөө бүрэн мэдэрчихсэн байгаа нь хэн хүнгүйд ажиглагдаж, бүжгийн талбайд гарч ирэн тайзан дээрх дефузер дээр гаран бүжиглэж эхлэв, манай хүн эр хүн л болсон хойно бас шохоорхон суутал нэг махлаг зөөгч бүсгүй юу захиалах уу? гэж ирэн саад болж Нараагаас харц буруулахад хүргэв.

Содном нэг ундаа авчихъя гээд эргэн зөөгчийг даван гөлөртөл, ямар ундаа юм бэ гээд цэсээ үзүүллээ, мэддэг уух юм олддоггүй тэглээ ч ард байгаа тоонууд нь үнэ нь мөн бол дийлдэшгүй их үнэтэй байсанд асуухаасаа санаа зовон мэддэг ганц тансаг хэрэглээ болох кола авчихъя дөө гэж тэвдэн хэлээд зөөгч хүүхэнд анх орж ирж байгаагаа мөн тийм баян биш гэдгээ мэдэгдүүлээд авав. 

Зөөгч ч тэр дор нь ажиглаж, нэг лааз кола дөхүүлж шидчихээд 5000 гээд мөнгөө аваад билл ч үлдээлгүй яваад өгөв. 
Хажуухан талд нь байсан тусгай өрөө маягийн юмнаас сүрьетэй юмуу гэмээр нэг туранхай нүдний шилтэй ах хүү гарж ирэн бүжгийн талбайруу харан, хундагатай юм барьчихсан дороо сонин сонин, инээдтэй хөдөлгөөн хийн зогслоо, мань хүн ч тэр ахыг харан инээмсэглээд байж байтал өнөөх нь гэнэт хуруугаа гозолзуулан Содномыг дуудаж эхлэв, манай хүн яаснаа ч мэдэлгүй, яах гэж байгаа юм бол гэсээр яваад очтол чи муу шалдан банди намайг хараад шоолж инээсэн үү гээд л дайрч эхлэв, тийм сүртэй юм болоогүй дээ гэж бодон, үгүй ээ ахаа уучлаарай гээд явах гэсэн гэмгүй залууг, муу гуйлгачин минь ингээд л болно гэж бодоо юу гээд араас нь өшиглөж орхив, Содном эргэж хараад уурлатал цаанаас барны хамгаалагчид гүйн ирж нэг нь тэр нөхрийг тэврэн авч, хоёр нь Содномын урдуур орж хөгшөөн яахын бэ наад п*здаа чинь эргээд чамд үнэхээр лай болно нийслэлийн засаг даргын орлогч байхгүй юу дандаа ингэдэг юм, хэлсэнээр нь байхгүй бол яаж ч мэднэ гэж шивнэж чүү чай холдуулаад аваад явлаа. Тэр хүнийг НЗД-ын орлогч Төмөр-очир гэдэг бөгөөд энэ баранд орж ирэхээрээ хаах цагаас нь дандаа хойш татаж сунгадаг, хэн дуртайгаа нохой гахайгаар нь дуудаж зоддог, аль таалагдсан хүүхнээ дарамталж, дарамтлаад болохгүй бол хүч хэрэглэн авч гардаг, баранд орохдоо үргэлж элдэвийн болж бүтэхгүй хэрэг тарьдаг мөн хоёр хамгаалагчтай явдаг, идэж уугаад дуусахаараа мөнгөө төлөлгүй танайх энд ажиллах үгүйг би мэддэг юм гээд л албан тушаалаа урвуулан ашиглаж, дарамталдаг овлигогүй гээд яриад байвал өчнөөн зүйл байдаг, тэрийг хамгаалагчид болон зөөгч нар бас болоогүй зарим үйлчлүүлэгчид ч мэддэг байлаа. 

Төмөр-очир өрөөндөө орон хоёр хамгаалагчаа дуудан тэр муу п*здаакийг олоод ирдээ, би яах ч үгүй ээ зүгээр над дээр аваад ир гэж захиргаадаж хараасаар гаргав.
Өнөөх хоёр нь Содном дээр ирэн, дарга дуудаж байна явъя гээд хоёр талаас нь сугадтал мань хүн уурласан уур нь гараагүй байгаа дээрээ нэмж уурлан хоёр гараа мултлан нэгийг нь түлхээд, нөгөөхийг нь хавирж унагаагаад би танай тэр даргыг чинь яагаа ч үгүй шдээ гэсэнд, чамайг авчирахгүй бол мань хоёрыг хоолноос минь салгана шдээ зүгээр очоод уучлалт гуйгаад учраа олчих тэх үү хө чамд ч амар, бид хоёрт ч амар гэж аргадан гуйсаар дагуулан явлаа. Содном шиг биетэй өөр хүн бол тэр хоёрыг тэрүүхэн тэнд нь нухчихаад л сэмхэн яваад өгөх байтал мань гэнэн залуу яахавдээ өнөөх хоёр хамгаалагчийг нь бодон даган явсан билээ.

Содном очоод юунаас уучлалт гуйж байгаагаа мэдэхгүй ингэх ёстой л юм байлгүй гэсэн бодолтой уучлаарай гэсэнд муу п*здаа минь чи тийм сайн эр үү намайг хэн гэдгийг мэдэх үү чи? гэж доромжилсоор Содномыг дагуулан гарч үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж байгаа юм бол тэнд бүжиглэж байгаа цагаан даашинзтай гичийг над дээр дагуулаад ир гэж Нарааруу заалаа тэгэх юм бол би чамайг уучилна гэсэнд Содном гайхсаар та таньдаг юмуу? таньдаг бол хэлээд үзье гэж хамгаалагч хоёр залуугийн гуйлтыг бодон эелдэгхэн хэлсэнд, Төмөр-очир би таньдаг байсан бол чам шиг п*здаагийн хэрэг юу байхавдээ, чи зүгээр тэр янханыг чирээд ч болох нь ээ аваад ир за юу тэгж чадахгүй бол чи амьдарсандаа харамсана шүү гэж хэлээд мөрөн дээр нь алгадан за одоо яв хурдал гэж хэлээд үзэхийн муухайгаар инээмсэглэн зогслоо. 
Содном ганц цохиод унагаачихмаар байгаа ч яагаад болдоггүй юм бол, цохиод авсан ч миний буруу биш шүүдээ гэж бодон байтал нэг хамгаалагч нь мань хүнийг дагуулан яваад тэр хүүхэнд нь очоод ийм дарга чамайг дуудаад байнаа, чи таалагдсан бололтой юм, чамайг дараа нь гомдоохгүй гэж байна лээ гээд л хэлчих тэгэхээр цаадуул чинь өөрсдөө хүрээд ирдэг юм гэж маш сурцтай нь аргагүй хэлэв. 

Манай хүн бүр яахаа мэдэхээ больж гараад явчихвал Нарааг яаж ч магадгүй, эндээ эд нартай үзчихвэл хичнээн ч юм цаанаас нь гараад ирэх юм билээ, ямартай ч Нараад очиж үнэн учираа хэлье гэсээр бүжгийн талбайруу алхаллаа, нөгөө Нараа нь ч хөөрхөн халсан байгаа бололтой Содномыг харах сөхөөгүй нэг залуутай учиргүй наалдан бүжиглэсээр л, юу ч ярьсан ойлгохгүй шинжтэй байна даа ерөөсөө л аваад зугтаая гэж шийдэн Нараагийн гарнаас татан хаалгаруу чиртэл хамт бүжиглэж байсан залуу хардаж байгаа нь тэр юм байлгүй Содномын араас вискиний том шилээр толгойн дээр нь буулгалаа, Содномын толгой болон тэр зузаан шил хоёул зэрэг хагарч, цус виски хоёр холилдон урсаж газар сөгдөн ойчтол нөгөө залуу болон тэрний согтуу найзууд нь Содномыг хэдэн талаас нь өшигчиж эхлэв, барны хамгаалагч нар очиж салгах гэсэнд Төмөр-очир цаанаас зүгээр орхи энэнд тусласан нь сайнаа үзэхгүй гэж мэдээрэй гэж хашгирч, тэгж хэлэхийг сонссон тэнд байсан залуучууд болон хамгаалагч нэг нь ч хөдөлсөнгүй хүүхнүүд нь болиочээ хүн аллаа шдээ гэж дэмий л хашгиралдана. Ухаанаа хараахан алдааагүй байгаа Содномын хажууханд зогсох залуугийн нүдрүү харахад нулимс унагааж байгаа юм шиг харагдавч зүгээр л харж зогсож байснаа харц буруулан цааш яваад өгөв.

Эр хүн хүртэл нулимс унагаам, нүд хальтрам байхад хэн ч тусласангүй энд л гагцхүү мөнгө, албан тушаалын эрх дархтай байдал болон нэг нэгнээ гэхээ байсан одоогийн Монголын залуучуудыг харж болохоор байлаа. 

Нараа болиочээ гэж уйлан голынхоо дуугаар бахирж өнөөх залуучуудын урдуур орж, түүнийг харсан эмэгтэй найзууд нь чамд хамаагүй хүн шүүдээ гэсэн шиг татан авч, авралгүй болсон Содномыг харсаар зогсов.

Нараагийн болон бусад хүмүүсийн айж сандралдах дуу болон хараалын үгнүүд барны хөгжимний дуунаас давж гал тогоо болон тэр барны Лоунжинд хүртэл сонсогдсож, Лоунжны хамгаалагч болох гурван залуу бүжгийн танхимд юу боловоо гэсээр орж ирлээ, тэдний дунд харин хотод ирээд анх танилцсан Мөнхболд байж тааран, Содномыг таниад бахардаад унасан адууг ч ингэж аймар өшигчдөггүй шдээ гэж шимширэн гүйн очиж өнөөх хотын хэдэн залуучуудыг хоёр найзын хамт хормын дотор цус нөжтэй нь холилоо. 

Төмөр-очир цаанаас наад гурван пээзкаануудаа алаачээ гэж уурлан бахиртал, Мөнхөө зөрүүлэн хамт ажилладаг хамгаалагч залуучуудруу хуруугаараа зааж хөдөлсөнийг нь би дараа нь ална шүү гэж хэлээд Содномыг үүрэн гарлаа, Мөнхөөгийн хоёр найз нь харин өөдөөс нь хөдөлсөн орлогчийн хамгаалагч хоёр бууны нохойг амархан гэгч нь болгож тавиад, Мөнхөөгийн араас яаран гүйсээр машиндаа суун тэндээс хурдлан алга боллоо. 

Нараа уйлахаас өөр зүйл хийж чадахгүй юу болсоныг ч ойлгохгүй өөртөө буруу өгөн сууна,
Содном харин цус нөжтэйгээ холилдсон амьдрах үгүй нь мэдэгдэхгүй машины арын суудалд танихгүй залуугийн өвөр дэрлэн ухаангүй хэвтэнэ.....