богино мэдээ New

“...Ханьдаа ахин дурласан...”

Кекүшюзан Д.Батбаяртай гэрлэснээс хойш нам гүмхэн байх болсон дуучин Т.Баясгалан байсан бөгөөд тэрээр ард түмнээсээ гадна нөхрөө ч гайхашруулж чадлаа. Тайзан дээр эхнэрийнхээ дуулахыг үзэгчийн суудлаас хүүхдүүдийн хамт үзэж суусан Д.Батбаяр өөрийн эрхгүй “Ханьдаа дахин дурлачихлаа” хэмээн уулга алдсан юм. .

Нийтийн дууны ханхүү, гүнж хэмээн ард түмэндээ хүндлэгдэж явсан УГЖ, дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар 13 жилийн дараа дахин хамтран тоглолтоо сонирхуулсан нь үзэгчдийг огшоосон үйл явдал болсон. Гэхдээ тэд бусад дуучид шиг ашиг орлогын төлөө бус ард түмнийхээ төлөө нэгдэж дуу хуураа өргөсөн юм. Энэ жил манай улсын ихэнх аймаг зуданд нэрвэгдсэн бөгөөд тэд малчиддаа туслах зорилгоор ийнхүү хандивын тоглолт хийсэн билээ. С.Жавхлангийн хувьд өнгөрсөн хугацаанд тайзнаасаа холдоогүй.

Харин энэ тоглолтын сюрприз нь Кекүшюзан Д.Батбаяртай гэрлэснээс хойш нам гүмхэн байх болсон дуучин Т.Баясгалан байсан бөгөөд тэрээр ард түмнээсээ гадна нөхрөө ч гайхашруулж чадлаа. Тайзан дээр эхнэрийнхээ дуулахыг үзэгчийн суудлаас хүүхдүүдийн хамт үзэж суусан Д.Батбаяр өөрийн эрхгүй “Ханьдаа дахин дурлачихлаа” хэмээн уулга алдсан юм.  Кекүшюзан Д.Батбаярын фэйсбүүк хуудастаа онцолсон энэ үг монголын нийгэм дэх хоосон орон зайг нөхөх шиг л боллоо. Түүний гэргийгээрээ бахархах сэтгэлийн үг ертөнцөд хүчтэй байгаа нь үүнийг батлах шиг. Малчин түмэндээ туслах санаачилгын хүрээнд МУГЖ С.Жавхлантай хамтран хандивын тоглолт зохион байгуулж, өвс тэжээлийг ёстой л машин машинаар нь цувуулж байгаа нь Кекүшюзан Д.Батбаярын ханиараа бахархах сэтгэлийн алтан утсыг аргагүй нэг хөндсөн бололтой.