богино мэдээ New

Усны тулгамдсан 10 асуудлыг нэрлэлээ

Түүнчлэн сум, суурины ойролцоо гол горхи, булаг шандууд бүгд нянгийн бохирдолтой байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас тогтоосон байдаг. Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гурван айл өрхийн хоёр нь нянгийн бохирдолтой ус ууж байна гэсэн судалгаа ч бий юм..

Сэтгүүлч Н.Уранхолбоо

"Монголын усны түншлэл" төрийн бус байгууллагаас маргааш тохиох Дэлхийн усны өдрийг тохиолдуулан тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл хийлээ. Тэд дараах 10 асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх ёстой гэж үзжээ. 

Үүнд:

  1. Усны менежмент 
  2. Усны аюулгүй байдал 
  3. Усны засаглал, удирдлага зохион байгуулалт 
  4. Усны боловсрол 
  5. Ус хангамж, ариун цэврийн байгууламж 
  6. Усны бохирдол 
  7. Усны ухаалаг хэрэглээ 
  8. Усны чанар, эрүүл ахуй 
  9. Уур амьсгалын өөрчлөлт 
  10. Усны үнэ цэнэ гэх асуудлыг нэрлэж байна. 

   Дашрамд дурьдахад манай орны усны нөөцийн 90 хувь нь гадаргын ус байдаг бол ус ашиглалтын 90 хувь нь газар доорх ус байдаг аж. Гэвч хүн амын 70 хувь нь гадаа бие засах газартай, тух муутай орчинд амьдарч байгаа юм. Манай улс жилдээ 700 сая шоо метр цэвэр ус хэрэглэдэг байна. Энэ нь мөн ийм хэмжээний ус бохирдож буй гэсэн үг гэнэ. 

Түүнчлэн сум, суурины ойролцоо гол горхи, булаг шандууд бүгд нянгийн бохирдолтой байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас тогтоосон байдаг. Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн гурван айл өрхийн хоёр нь нянгийн бохирдолтой ус ууж байна гэсэн судалгаа ч бий юм.