богино мэдээ New

Детроитийн олон улсын авто үзэсгэлэнд танилцуулагдах онцгой 5 автомашин

Цоо шинэ долоо хоног эхэлж байна. Тэгвэл Хойд Америкийн олон улсын авто үзэсгэлэн буюу товчоор “Детройт” үзэсгэлэн мөн энэ долоо хоногт эхэлж буй. Өвлийн жихүүн эдгээр өдрүүдэд болдог томоохон үзэсгэлэнгүүдийн нэг Детроитийн авто үзэсгэлэнд автомашин сонирхогчдын сэтгэлийг дулаацуулах шинэхэн бүтээлүүд, ирээдүйн төсөөллүүд энд танилцуулагдах билээ..

100 гаруй жилийн түүхтэй эл үзэсгэлэн энэ долоо хоногийн Бямба гаригаас эхлэн олон нийтэд нээлттэй үргэлжлэх бөгөөд сүүлийн арав гаруй жилд дэлхий дахины автомашин бүтээгчдийн ирдэг том цэг болжээ.

Эндээс л хүмүүс эртний түүхтэй машин бүтээгчдийн дараагийн алхам юу болох, Тесла Моторс мэтийн залуу үеийнхний хэтийн зорилго юу вэ гэдгийг мэдэж болно.

Дэлхийн өнцөг булан бүрт болдог авто үзэсгэлэн бүр өөрийн гэсэн онцлогтой. Жишээ нь Токиогийн үзэсгэлэн /10 сарын 29-11 сарын 8-ны өдрүүдэд/ дэвшилтэт технологийн тухай өгүүлдэг байхад Лос Анжелесын үзэсгэлэн /11 сарын 19-20-ны өдрүүдэд/ байгаль орчинд ээлтэй бүтээлүүдийг үзүүлдэг. Харин Женевийн авто үзэсгэлэн /3 сарын 5-15-ны өдрүүдэд/ загварын хандлагыг тодорхойлж байхад Детроитийн үзэсгэлэн “БУЛЧИН” гэж юу байдгийг харуулдаг билээ.

Гэхдээ хүмүүс эдгээр үзэсгэлэнгүүд дээрээс бүхнийг нэгэн зэрэг харахыг хүсдэг аж. Тэгвэл албан ёсоор өнөөдөр эхэлж байгаа Детроитийн үзэсгэлэнгийн онцгойлох таван машиныг, төрөл бүрээр нь ангилан сонирхуулъя.