богино мэдээ New

Генерал, хурандаа нарыг гавьяаныхаа амралтад гарах болсныг сануулсан байна

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Батсайхан эдүгээ алба хашиж буй дээд албан тушаалын офицеруудаас тэтгэврийн нас нь болсон генерал, хурандаа нарыг гавьяаныхаа амралтад гарах болсныг сануулсан байна. .

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Батсайхан  эдүгээ алба хашиж буй  дээд албан тушаалын офицеруудаас тэтгэврийн нас нь болсон генерал, хурандаа  нарыг  гавьяаныхаа амралтад гарах болсныг сануулсан байна.  

Эхний ээлжинд  БХЯ-ны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн секторын эрхлэгч,  хошууч генерал О.Үржин, БХЯ-ны Удирдлагын академийн захирал,  бригадын генерал Н. Энхбаялаг,  БХИС-ийн захирал, хошууч генерал  Я.Чойжамц, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,  хошууч генерал З. Болдбаатар нараас гадна АНУ-д  үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн атташе хурандаа Х.Болдбат, Солонгос улсад үүрэг гүйцэтгэж буй цэргийн атташе, хурандаа н.Доржготов   нарыг тэтгэвэрт нь гаргахаар болжээ.

эх сурвалж мэдээлнэ.мн