богино мэдээ New

Дэлхийн хамгийн аюултай 10 нохой

Тэд олон жилийн турш баавгай агнасан түүндээ ч дуртай байдаг ба үндсэндээ аймшиггүй эр зоригтой, харгис зан гаргаж чаддаг. Тэд Хүйтэн дайны үед Баруун, Зүүн Германы хилийн хооронд эргүүл хийх үүрэгтэй байсан. Түүний хэмжээ, хүч нь сүрдэм бөгөөд эзнээ аюулд орсныг мэдмэгцээ юу ч байсан дайрч, эзнээ хамгаалдаг үнэнч амьтан. Оросын хувьд тулааны нохой байсаар байгаа энэ үүлдрийг зарим нэг улс оронд хязгаарлаж, хориглодог..

Нохойг “Хүний сайн нөхөр” гэдэг хэдий ч энэ нь тухайн нохойн үүлдрээс шалтгаалдаг бөгөөд хүн төрөлхтөнд аюултай, бүр үхэлд ч хүргэх ноход байдаг гэнэ. Нохойн үүлдрүүдийн чадавхи, зан араншинд үндэслэн тэдний хэмжээ, хүчнээс нь хамаарсан жагсаалтыг танилцуулж байна.

 

1.PITBULL:Хаа нэгтэйгээс айдас төрүүлэм дайралтын тухай мэдээллэхэд үүнд Pitbull багтахгүй байх нь тун ховор. Дэлхийн хамгийн аюултай нохой бол яах аргагүй Pitbull гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Статистикийн баримт нотолгооноос авч үзэхэд энэ үүлдрийн нохдын дайралтын ихэнх нь аминд хүрсэн байдаг. Pitbull өөртөө бусад нохдын биеийн онцлог шинжийг агуулсан байдаг ба маш бахим, булчинлаг бие, хүчирхэг эрүүтэй. Энэ жагсаалтын бусад нохойтой харьцуулахад тэд биеэр жижиг /40кг/ ч гэлээ маш хүчтэй, шаламгай, догшин зан авиртай нохой юм. Энэ үүлдэр тулааны зориулалттай бөгөөд аймшигтай харагддаг. Мөн энэ үүлдрйин нохой тэжээхийг хориглосон маш олон улс байдаг. Орчин үед тэднийг Boxer зэрэг зарим үүлдрүүдтэй нийлүүлж бүр илүү тулааны нохой гарган авч байна.

2.PRESA CANARIO:Perro de Presa Canario буюу Canary Dog гэгдэх энэ үүлдэр харагдах байдлаараа аймшигтай нохдын нэг. Түүний том, өргөн толгой нь урттайгаа тэнцүү бөгөөд яс том, булчинлаг байдаг ба жин нь 60кг хүрдэг. Энэ үүлдэр нь зөвхөн туршлагатай эзэнд тохирох бөгөөд түрэмгий чанартай тулааны нохой юм. Хэрвээ тэдэнд муу эзэн таарвал Presa Canario жинхэнэ аюултай нохой болно. Түүнчлэн тэд олуулаа байхдаа илүү түрэмгий байдаг байна. Тэдний дайралт үхэлд хүргэдэг бөгөөд Сан Францискод нэгэн эмэгтэй хөршийнхөө хоёр Presa Canario–д тас татуулсан аймшигт үнэн байдаг. Энэ үүлдрийг мөн л маш олон улс оронд хориглодог.

3.TOSA INU:Энэ бол Японы тулаанч нохой. Тэдний хэмжээ олон янз байх боловч хамгийн том нь 100кг жинтэй. Тэдний хоч нь “Сумо мастифф”. Олон жилийн турш тэднийг мастифф, Great Danes, Bulldogs, St Bernards, Bull Terriers зэрэг үүлдрүүдтэй эрлийзжүүлж чадварлаг, сайн үүлдэр гаргахыг зорьж байгаа юм. Энэ үүлдрийн хэмжээ, хүч чадал, тулааны туршлагаараа аюултайд тооцогддог. Гэхдээ Tosa нь ерөнхийдөө маш зөөлөн, сургалт сайн авдаг бөгөөд түршлагатай эзэнд тохирох сайн нохой юм. Хэрвээ энэ нохой дайрвал үхлийн аюултай бөгөөд асар их гэмтлийг үлдээнэ. Энэ шалтгаанаар Tosa Inu–г зарим улс оронд хориглодог.

4.КАВКАЗ ХОНЬЧ НОХОЙ:Энэхүү аварга том нохой нь хонин сүргийг хулгайчдаас болон бусад зүйлээс хамгаалах үүрэг бүхий Зөвлөлт Холбоот Улсын үүлдэр бөгөөд том сарвуу, хүчирхэг эрүүтэй 90кг хүртлэх жинтэй байдаг. Түүний булчинлаг бие үслэг арьсаар хучигдсан байдаг. Тэд олон жилийн турш баавгай агнасан түүндээ ч дуртай байдаг ба үндсэндээ аймшиггүй эр зоригтой, харгис зан гаргаж чаддаг. Тэд Хүйтэн дайны үед Баруун, Зүүн Германы хилийн хооронд эргүүл хийх үүрэгтэй байсан. Түүний хэмжээ, хүч нь сүрдэм бөгөөд эзнээ аюулд орсныг мэдмэгцээ юу ч байсан дайрч, эзнээ хамгаалдаг үнэнч амьтан. Оросын хувьд тулааны нохой байсаар байгаа энэ үүлдрийг зарим нэг улс оронд хязгаарлаж, хориглодог.

5.ROTTWEILER:Rottweiler бол дунджаас том бахим хүчирхэг биетэй нохой. Түүнийг зэрлэг алуурчин гэдгээр мэддэг боловч муугаас илүү тэрэг татах, малтай ажиллах чадвартай. Түүний жин 50-60кг. Хэдэн жилийн өмнө тэднийг аймаар нохой гэж тодорхойлдог байсан. Харин одоо бол тэд өөрсдийн эрэлхэг, өөртөө итгэлтэй, оюуны өндөр чадвартай гэдгээ цэрэг цагдаа, хил гаалийн ажилд батлан харуулж байна. Rottweiler–ын дайралт үхэлд хүргэх чадвартай байдаг ба үүгээрээ мөн хамгийн хүнд бэртэл учруулдаг гэдгээрээ АНУ-д хоёрт ордог үүлдэр юм.

6.DOGO ARGENTINO:Мастиффаас арай жижиг Dogo Argentino маш хүчирхэг нохой. Шалмаг хөдөлгөөнтэй, булчинлаг энэ нохой нь пума ирвэс, зэрлэг бодон гахайг барих томоохон анчдын өрсөлдөөнт тоглоомд зориулагдсан үүлдэр байсан. Dogo нь бусад үүлдрүүдээс илүү Great Dane–тэй тэнцэхүйц Cordoba тулааны нохой–оос үүсэлтэй. Богино цагаан арьс зүстэй, булчинлаг энэ нохойн жин 60кг.Dogo Argentino–г маш түрэмгий зан араншинтай гэж үздэг ч тэд гэр бүлийн сайн нөхөр байж чаддаг. Гэвч түүний үхэлд хүргэж чадах дайралтаас үүдэн Австрали болон Англи зэрэг зарим оронд хориглодог. Энэ үүлдэр бол онцгой тулаанч нохой бөгөөд аюултай нохой гэдгээрээ алдартай.

7.FILA BRASILEIRO:Fila Brasileiro буюу олны мэддэгээр Бразилын Мастифф нь маш том, хүчирхэг нохой юм. Жин нь 75кг хүрэх бөгөөд анг тогтоон барих зориулалттай анч үүлдэр боловч олзоо алддаггүй. Боолчлолын үед Fila эзэддээ оргодол, боолуудыг гэмтээлгүйгээр буцаан авчрах үүрэгтэй байсан. Харин сүүлийн үеэс хамгаалалтын нохойгоор танигдах болсон. Бусад том биетэй мастифф төрлийн нохдоос зан байдал, түрэмгий дайчин чанар, хүч чадлаараа ялгаатай. Энэ нохойг Англи, Норвеги, Израйл, Дани улсад хориглодог бөгөөд маш ховор тохиолддог. Хэрвээ энэ үүлдрийн нохдыг зөв сургаж чадахгүй бол гадны хүнд маш ширүүн, догшин ханддаг.

8.NEAPOLITAN MASTIFF:Нүсэр том бие, хүчирхэг Neapolitan Mastiff үнэхээр сүрдэм нохой. Тэд 90кг хүртэл жинтэй байдаг. Neapolitan Mastiff–ыг Харри Поттер киноны Хагридын “Соёот”-ын дүрээр таних байх. Mastiff төрлийн нохдын толгой нь биетэйгээ тэнцүү том бөгөөд булчин зузаан хуниастай арьсаар хучигдсан байдаг. Neapolitan Mastiff бол эртний Ромын цуст дэвжээ болон дайнд оролцдог байсан Molossus–ын жинхэнэ удам юм. Энэ үүлдрийн нохдыг чадварлаг алуурчин гэхэд болно. Тэд хамгаалагч, манааны нохой гэдгээрээ алдартай. Ерөнхийдөө тэд тайван, үнэнч нохой боловч тэднийг зөв нийгэмшүүлж, сургах хэрэгтэй.

9.WOLF-HYBRIDS/чонын эрлийз/:Нэрнээс нь л түгшүүрийн дохио хангинана. Хагас чоно ноход цэвэр чононоос бараг ялгагддаггүй. Зан байдлын хувьд чоно, нохой хоёрын шинжийг агуулсан хувьсах чанартай. Хагас чоно учир тэд бие хамгаалах зорилгоор дайрдаг ч бусад жижиг гэрийн тэжээвэр амьтан болон хүүхдүүдийг барих эрсдэлтэй. Ер нь эрлийзжүүлсэн ноход маш сайн хамгаалагч болдог ба догшин талдаа аюултай нохдоос илүү. Ийм төрлийн ноход чонын ухаан, хүчийг өөртөө агуулсан байдаг учир буруу сургавал хамгийн аюултай нохой болон хувирдаг.

10.CANE CORSO:Италийн томоохон үүлдэр мастифф бол том, аюултай нохдын өвөг эцэг бөгөөд тэд дайны үед Ромын цэргүүдийн үнэнч нөхөр байсан. Cane Corso булчинлаг биетэй, сүрдэм толгой, хүчирхэг эрүүтэй, жин нь 50кг хүрдэг. Хүмүүс тэднийг анх хараад л аюул учруулж чадах нохой байна гэж үздэг. Ер нь Cane Corso сайн зан араншинтай боловч гадны хүнд нийцгүй бөгөөд тэднээс өөрийгөө болон эзнээ хамгаалдаг. Тиймээс тэднийг анхнаас нь нийгмшүүлж, сургах хэрэгтэй. Энэ нохойг Америк болон Европын зарим орнуудад тэжээхийг хориглодог.

Эх сурвалж:bankhar.mn