богино мэдээ New

"Хангарди-2022" спорт наадамд сүхбаатар дүүргийн итх-ын баг нэгдсэн дүнгээр хоёрдугаар байрт шалгарлаа

.

      Нийслэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог “Хангарди-2022” спорт наадам 10 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

     Энэ жилийн спорт наадмыг Монгол улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд Нийслэлийн ИТХ болон Хан-Уул, Сүхбаатар дүүргийн ИТХ хамтран зохион байгуулсан бөгөөд 10 багийн 150 гаруй төлөөлөгч, 140 гаруй ажлын албаны мэргэжилтнүүд Боулинг, Дартс, Сагсан бөмбөг, Волейбол, Буухиа гэсэн таван төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө.

  Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид

-Буухиа төрөлд ИТХ-ын төлөөлөгч Э.Ариунтунгалаг ахлагчтай баг 4 дүгээр байр
-Боулингийн төрөлд ИТХ-ын төлөөлөгч Э.Ганбат ахлагчтай баг 3 дугаар байр 
-Сагсан бөмбөгийн төрөлд ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн ахлагчтай баг 3 дугаар байр
-Волейболын төрөлд ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн ахлагчтай баг 1 дүгээр байр эзэлж багийн нэгдсэн дүнгээр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын баг тамирчид "Хангарди 2022" спорт наадамд 2 дугаар байрт шалгарлаа.

      Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Волейболын эрэгтэй баг "Хангарди-2022" спорт наадамд "Тэргүүн байр" эзэлсэн тул Нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын IV наадамд ИТХ-ын салбараа төлөөлж оролцох эрхийг бичгийг гардан авлаа.

        Мөн Волейболын төрөлд эрэгтэй шилдэг довтлогчоор Сүхбаатар дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань, Сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй шилдэг довтлогчоор Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Билгүүн нар тус тус тодорсон юм. 
Тэмцээнд оролцож амжилт гаргасан ИТХ-ын төлөөлөгчид болон ИТХ-ын Ажлын албаны баг тамирчдадаа халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0