богино мэдээ New

"Ирээдүйгээ хамгаалъя" уриатай анзаар аяны нээлт боллоо

Бидний ирээдүй болсон өсвөр насны хүүхэд багачууд, 18-35 насны залуус маань мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлд илүүтэйгээр өртөж буй нь судалгааны дүнгээр маш харамсалтай тоо баримт гарч байна..

     Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэд олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд байгууллага, иргэдийг татан оролцуулж, анхаарлыг хандуулах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газартай хамтран Ирээдүйгээ хамгаалъя уриан дор дүүргийн нутаг дэвгэрийн хэмжээнд "АНЗААР" аяныг 2022 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 04-ны хугацаанд зохион байгуулахаар боллоо.

    Өнөөдөр энэхүү аяны нээлтийн арга хэмжээ болж дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Энхболд, дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Түвшинтулга, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Батхуяг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат, хороодын Засаг дарга нар, хороодын ГХУСА, иргэний танхимын үйл ажиллагаа хариуцсан ажилтнууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

      Дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд аяныг нээж хэлсэн үгэндээ:

Бидний ирээдүй болсон өсвөр насны хүүхэд багачууд, 18-35 насны залуус маань мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлд илүүтэйгээр өртөж буй нь судалгааны дүнгээр маш харамсалтай тоо баримт гарч байна. Цагаан тахал гэж нэрлэгдээд байгаа энэ аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд Нутгийн захиргааны байгууллагууд, хороодын ажилтнууд, Боловсролын байгууллагуудын багш, ажилтнууд, эцэг эхчүүд, оюутан залуучууд, Эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд, Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын ажилтнууд, дүүрэг дэх Шүүх, Прокурор,Цагдаагийн байгууллагын алба хаагчдын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо.
Мөн энэ үеэр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад М.Зоригтбаатар "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал" сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0