богино мэдээ New

Утааг бууруулах нарс модон шахмал түлш

Нарс модны үртсээр шахаж хийсэн байгаль орчинд ээлтэй, агаар орчинд хоргүй, элдэв цавуу болон химийн нэгдэлгүй, үлдэгдэл, хог хаягдалгүй, бүрэн шаталттай үнс үлдэхгүйгээрээ бусад шахмал түлшнээс давуу талтай, өндөр хүчин чадал бүхий дулаан ялгаруулдгаараа онцлогтой түлш аж. .

Сэтгүүлч Т.Ану

    Нийслэлчүүд суунагласан утаан дундаа амьдрах цаг хугацаа хором хормоор ойртсоор байна. Бараг эхэлчихсэн гэхэд ч хилсдэхгүй. Ирэх долоо хоногоос хүйтний эрч чангарах тухай цаг уурынхан сануулж байгаа. Харин энэ жил хэл ам дагуулсаар байгаа Тавантолгойн шахмал түлшнээс өөр сонголт бидэнд олдох нь бололтой.

Учир нь ОХУ-д  цутгасан модон эдлэл, тавилгын хавтан, модон шахмал түлш үйлдвэрлэгч “Элит ” компани манай улсын “Саян Уран Мандал” компанитай хамтарч  Монгол Улсад цэвэр экологийн шахмал түлш нийлүүлээд эхэлжээ. Өнгөрсөн сараас эхэлсэн шахмал түлш нь Улаанбаатар хот болон зарим аймаг сумын  агаарын бохирдолыг бууруулахад  бодит үр дүн үзүүлнэ гэдгийг ОХУ-ын “Элит ” компанийн ерөнхий захирал Киселёв Юрий Вячеславович онцолж байлаа. Байгаль орчинд ээлтэй, нарс модны үртэсийг шахаж хийсэн түлшийг лаборторийн шинжилгээгээр баталгаажуулснаар Монгол Улсын зэх зээлд борлуулах эрхийг “Саян Уран Мандал” компани авсан байна. 


Нарс модны үртсээр шахаж хийсэн байгаль орчинд ээлтэй, агаар орчинд хоргүй, элдэв цавуу болон химийн нэгдэлгүй, үлдэгдэл, хог хаягдалгүй, бүрэн шаталттай үнс үлдэхгүйгээрээ бусад шахмал түлшнээс давуу талтай, өндөр хүчин чадал бүхий дулаан ялгаруулдгаараа онцлогтой түлш аж. 


ОХУ-ын Сибирская хотын “Элит” компани 2011 онд байгуулагдсан. Сард 50 мянган ам метр мод болон модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. Мөн дүнзэн болон панелан байшинг сард 500 ам метрийг барих чадвартайгаас гадна нарсан шахмал түлшийг 800 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай аж. ОХУ-ын Сибирийн Ангарск, Новосибирск, Усоль-Сиберская зэрэг хотуудын хэрэгцээг хангадаг. Эдгээр хотуудад утааны бохирдолыг 100 хувь бууруулж  чадсан гэдгээ  “Саян Уран Мандал” компанийн захирал Б.Баасандулам хэлж байв. Хар мод, нарс, хуш модоор түүхий эдээ бэлтгэдэг тус үйлдвэрийнхэн бүтээгдэхүүнийхээ хаягдлаар шахмал түлш хийснээрээ байгальд хог хаягдалгүйгээс гадна утааг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах төсөл хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай байлаа. 

Дээрх түлшийг Монгол Улсад худалдан борлуулахын тулд: 

1. Гаалийн төв лабораторийн шинжилгээ 
2. Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын стандарт шинжилгээ 
3. Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн шинжилгээ
4. Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхай, газрын тосны төв лабораторийн техникийн шинжилгээ 
5. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргуулсан байна. 

Нарс модон шахмал түлш

Нарс модон шахмал түлш
 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0