богино мэдээ New

Өмнөговь аймаг баяр наадамд төлөвлөсөн зардлаасаа Ковид-19-т зориулна

Өдөр бүр халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа энэ цаг үед өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх, илрүүлэх эх уурхайг тогтоох зэрэгт энэ шийдвэр үр дүнгээ өгнө гэж үзэж байна. .

Сэтгүүлч С.Хэрлэн

    Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж аймгийн ойн баяр наадамдаа төсөвлөсөн төсвөөс ковид-19-ын халдварын эсрэг зарцуулахаар болжээ. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд харьяаллын иргэдийнхээ шинжилгээг үнэ төлбөргүй болгосон аж. Энэ талаар тэрбээр "Баяр наадмын зардалд батлагдсан төсвийг түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг үнэ төлбөргүй болгох зардалд шилжүүлж төсвийн тодотголд оруулан батлуулах шийдвэр гаргалаа. Өдөр бүр халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа энэ цаг үед өөрийгөө хамгаалах урьдчилан сэргийлэх, илрүүлэх эх уурхайг тогтоох зэрэгт энэ шийдвэр үр дүнгээ өгнө гэж үзэж байна. 
90 жилийн түүхэндээ Өмнөговьчууд бид дэлхийг хамарсан цар тахалтай нүүр тулж байна, иймд хамтын хүчээр эсэн мэнд даван туулж энх цагтай золгохын төлөө хүн бүрийн хичээл зүтгэл чухал байна" гэлээ.