богино мэдээ New

Таван шарын хуучин орон сууцнуудыг ирэх сараас нураана

Төсөл хуваарь ёсоор үргэлжилбэл эхний хоёр барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тул ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж.  .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо буюу Таван шар орчмын хуучны орон сууцуудыг ирэх сарын 15-аас нураахаар болжээ. Учир нь тус хэсгийн орон сууцууд ашиглалтын шаардлага хангахгүй болж дахин төлөвлөсөн юм. Энэ хүрээнд 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж Эхний ээлжид хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлжээ.

Оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх аж. 

Одоогийн байдлаар төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байна.

Төсөл хуваарь ёсоор үргэлжилбэл эхний хоёр барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох тул ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж.  

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч "Хур Алтан Өргөө" компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0