богино мэдээ New

Б.Насанбаяр "Өөрийг нь гүтгэсэн хүн бүрийг Эрүүгийн цагдаад шалгуулна" гэв

Би албан тушаалаасаа сайн дураар татгалзаж байна. Намайг МҮҮН-ий шашинтай холбоотой мэтээр фэйсбүүк, твиттер хуудаснаа пост хийж, сэтгэгдэл үлдээсэн хүн бүрийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуулын ерөнхий газарт өгч шалгуулж, цаад эзнийг олно.

   Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

  Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн мэдээлэл болон өөрийг нь МҮҮН-ий шашинтай холбосон асуудлаар   Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр энэ үеэр "Би албан тушаалаасаа сайн дураар татгалзаж байна. Намайг МҮҮН-ий шашинтай холбоотой мэтээр фэйсбүүк, твиттер хуудаснаа пост хийж, сэтгэгдэл үлдээсэн хүн бүрийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуулын ерөнхий газарт өгч шалгуулж, цаад эзнийг олно" хэмээлээ. Үүнтэй холбоотой мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.