богино мэдээ New

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ

305.1км авто замыг засварлахад шаардлагатай төсөв хөрөнгө шийдвэрлэхийг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305.1км авто замыг засварлахад шаардлагатай төсөв хөрөнгө шийдвэрлэхийг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа. Тодруулбал, тус хэсгийн зам засварт 3,4 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. 

Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, автозамын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий гурван зам хариуцагч байгуулага ажиллаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд авто замын нөхцөл байдал агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр мөн орон нутаг болон уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлт эрс нэмэгдэж, тэдгээр нь даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан ихээхэн эвдрэлд орж, автозамын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, автозам хэрэглэгч, ард иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрх зөрчигдөөд байсан юм.

Эх сурвалж: Зам, Тээврийн хөгжлийн яам

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0