богино мэдээ New

Орос-Хятадын анхны төмөр замын гүүр ирэх сард ашиглалтад орно

Гүүрний албан ёсны нээлт ирэх сард болж, бүрэн ашиглалтад орох төлөвтэйг тэр бас мэдэгджээ..

Орос-Хятадыг холбосон анхны төмөр замын гүүрний өөрийн хэсгийн бүтээн байгуулалтыг дуусгаснаа Оросын тал Лхагва гарагт зарлажээ.

Амар мөрний хоёр талд оршдог хотуудын нэрээр Туньжян-Нижнеленинское гэж нэрлэгдсэн уг гүүрний бүтээн байгуулалт найман жил үргэлжилсэн юм.

Өрнөдийн орнуудтай харилцаа муудаж эхэлсэн 2014 онд Оросын засгийн газар Хятад улстай худалдаагаа өргөжүүлэх зорилгоор уг бүтээн байгуулалтыг эхлүүлж байжээ.

2,200 метр урт гүүрний тавны дөрөвтэй тэнцэх өөрийн хариуцсан хэсгийг Хятадын тал 2018 онд дуусгасан байна.

Харин Оросын талын (309 метр) ажилд тодорхой саад тохиолдсон тул хойшлоод байжээ.

Шинэ гүүр “найрсаг бус харилцаатай орнуудын зүгээс үүсгэсэн хүндрэл бэрхшээлтэй цаг үед” Орос улсад экспортын шинэ гарц бий болгож байгаагаараа онцлогтойг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний Алс Дорнод дахь тусгай элч Юрий Трутнев хэлсэн байна.

Гүүрний албан ёсны нээлт ирэх сард болж, бүрэн ашиглалтад орох төлөвтэйг тэр бас мэдэгджээ.

“Гадаад хэргийн сайд Сергей Лавров гүүрний нээлт сарын дотор болно гэж надад хэлсэн” гэж Трутнев ярьсан байна.

 

Эх сурвалж: The Moscow Times