богино мэдээ New

Ажилгүй залуусыг сургаж хагас сая төгрөгийн тэтгэлэг өгнө

ХНХЯ “Халамжаас хөдөлмөрт” бодлого баримтлан, сүүлийн нэг жилд 85 мянган хүнийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хассан аж..

2011 онд ДНБ-ий хоёр хувийг халамжид зарцуулдаг байсан бол цар тахлын үед ихээхэн нэмэгдэж, 2020 онд ДНБ-ийн дөрвөн хувийг, 2021 онд долоон хувийг тус тус зарцуулжээ. 2020 оны ядуурлын судалгааг Дэлхийн банк, ҮСХ хамтран хийж, ядуурал 0.6 хувиар буурсан байна.                   

Тодруулбал, Иргэдийн цалингийн орлого буурсан ч халамжийн орлого өссөн байна. Хүүхдийн мөнгийг тав дахин нэмж, хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох болсон. Хүүхдийн мөнгөнд жилд 1.4 их наяд төгрөг зарцуулж байна. Ирэх долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгөний талыг хуримталын дансанд шилжүүлэх шийдвэр гаргасан ч эдийн засгийн хүндрэлийн улмаас хойшлуулжээ.

Мөн ХНХЯ “Халамжаас хөдөлмөрт” бодлого баримтлан, сүүлийн нэг жилд 85 мянган хүнийг хүнс тэжээлийн дэмжлэгээс хассан аж.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Ариунзаяа дараах мэдээллийг өгөв:

-18-34 насны, ажилгүй 3000 залуусыг “Оролцоо” төслийн хүрээнд 14 хоногийн вакуумжуулсан сургалтад хамруулсан. Эдгээр залуусыг бүтэн жил ажлын байраар хангавал тухайн ААН-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон, НДШ-ийг нь ажилтан, ажил олгогчид буцаан төлнө. Мөн эдгээр залууст 500 мянган төгрөгийн тэтгэлэг нэг удаа олгосон. Энэ сургалт ирэх сард эхэлнэ.   

Манай улсад 5000 гадаад ажиллах хүч байна.  2011 онд эдийн засгийн өсөлт оргилдоо хүрсэн жилд 30 мянган гадаад ажилчин ирж байжээ. Гадаадаас ажиллах хүч авах журамд өөрчлөлт оруулан, гуравдугаар сарын 1-нээс төлбөрийг 50 хувиар бууруулсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр энэ төлбөрийг авдаг байв. Мөн ААН-үүдэд гадаадад ажиллах хүчний ямар нэг хязгаарлалт тавихгүй гэв.