богино мэдээ New

Хүүхдийн баярыг Сүхбаатарын талбайд зохион байгуулна

Хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг..

Манай улс сүүлийн хоёр жил/2020, 2021 он/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг цар тахлын улмаас тэмдэглээгүй. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг/Бидний нэрлэж заншсанаар/ тэмдэглэн өнгөрүүлэх Хотын даргын захирамж гарсан байна.

Хотын даргын захирамжид тусгаснаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах нь.

Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Хуулийн дагуу зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг. 2022 оны зургаадугаар сарын 1-н Лхагва гарагт тохионо.

Улсын хэмжээнд коронавируст халдварын тархалт буурсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хязгаарлалтын дэглэмийг бууруулах шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газраас гаргасан билээ. Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа энгийн горимд ороод байгаа юм.

ЗАХИРАМЖ:

зураг

 

зураг