богино мэдээ New

Тавдугаар сарын 28-ны Бямба гарагт автомашингүй өдөр байна

.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 2022 оны тавдугаар сарын 28-ны Бямба гарагт болох аж. Энэ өдөр нийслэлд автомашингүй өдөр байх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсныг албаны эх сурвалж хэлсэн юм. Ингэснээр хотын төв гудамжаар машин явуулдаггүй уламжлалтай.

Өнөөдрийн байдлаар автомашингүй өдрийн маршрутыг хараахан эцэслээгүй байгаа бөгөөд Маршрут тодорхой болсны дараа олон нийтэд мэдээлэх юм байна.

Түүнчлэн автомашингүй өдрөөр томоохон зах, худалдааны төвүүдийг амрааж, дараа долоо хоногийнх нь амралтын өдрийг ажлынх болгодог билээ.

Коронавируст цар тахлын улмаас хоёр жил өнжсөн гүйлтийн тэмцээний бүртгэл тавдугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ.

Гүйлтэд оролцох иргэдийг https://docs.google.com/.../1DDvkmwzDpjMW5kCzHuTbKww.../edit хаягаар бүртгэж байгаа юм.