Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 жингийн барилдаан хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа.
Монгол Улсын шигшээ багаас жин бүрд тамирчнаа сорьж байгаа бөгөөд 10 жингийн 9-д нь медаль хүртсэнээр эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Азид Японы араас хоёрдугаар байр эзэллээ.
Монголын эмэгтэй шигшээ баг эхний өдөр 3 мөнгө, 1 хүрэл, хоёр дахь өдөр 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн. Тодруулбал,
- -55 кг жинд ОУХМ Г.Отгонжаргал мөнгө
- -50 кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг мөнгө
- -59 кг жинд Б.Шоовдор мөнгө
- -53 кг жинд Б.Хулан мөнгө
- -57 кг жинд ОУХМ Х.Болортуяа хүрэл
- -62 кг жинд ОУХМ Б.Хонгорзул хүрэл
- -65 кг жинд ОУХМ Ө.Пүрэвсүрэн хүрэл
- -68 кг жинд ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл
- -72 кг жинд ОУХМ Э.Даваанасан хүрэл медалийг тус тус хүртлээ.