богино мэдээ New

Монголбанк ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог дэмжинэ

Монголбанкны зүгээс мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглүүлж мөн дотоод болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах юм байна. .

Сэтгүүлч Л.Баатархүү

   Төв банк Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхээр талууд тохиролцжээ. Монголбанкны зүгээс мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэрэгслүүдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах, ногоон, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглүүлж мөн дотоод болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах юм байна. 

Дашрамд дурьдахад  банк, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллах, олон улсын сайн туршлага, нийтлэг зарчмуудыг нэвтрүүлэн хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал байгаа аж. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0