богино мэдээ New

Засгийн газар төсөв хэмнэхийн тулд “UBCAB” ХХК-тай хамтран ажиллах санал тавилаа

Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд хэллээ..

   Хэмнэлт, шийдэл бүхий найдвартай, шуурхай ийм цахим үйлчилгээг төрийн байгууллагууд ч нэвтрүүлэх боломжтой гэж Ерөнхий сайд онцолж хэлсэн юм. Төрийн байгууллагуудын автомашин үйлчилгээний захиалгыг онлайнаар авч, хянах нэгдсэн системийг бий болгоход хамтран ажиллах хүсэлтийг "UBCab" ХХК-ийн хамт олонд тавилаа. Мөн үйлчилгээгээ улам өргөжүүлж нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг бууруулах, түгжрэлийг арилгахад  хувь нэмрээ оруулахыг хүслээ. 

Засгийн газар төрийн хэмнэлтийн хүрээнд “Төсвийн хэмнэлтийн тухай хууль” өргөн барьж төсөвт байгууллагуудын хэмнэлтийн горимоор ажиллах асуудлыг хуульчлахаар ажиллаж байгаа аж. Тухайлбал, хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Засгийн газрын харьяа байгууллагуудын автомашины үйлчилгээг цахим технологитой холбох замаар хэмнэлттэй, шуурхай, бүтээмжтэй болгох боломжийн талаар ярилцсан байна.



“UBCab” ХХК нь UBCab аппликейшн ашиглан 14,000 жолоочийг ажлын байраар хангаж 400,000 хэрэглэгчид 24 цагаар такси, тээвэр, шуудан хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Үүгээрээ тус компани олон тооны ажлын байр бий болгож, иргэдийн хөрөнгө санхүүг дэмжин, цаг завыг хэмнэхээс гадна нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад багагүй хувь нэмэр оруулж байна.