богино мэдээ New

Х.Баттулга: Бид олуулаа гэдгээ мэдэрсэн сайхан уулзалт болж байна

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   АН-ын даргад нэр дэвшигчид Сэлэнгэ аймагт уулазлтаа үргэлжлүүлж байна. Халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн, хүлээлтээс давсан олон гишүүд энэ удаагийн уулзалтыг бүрдүүлжээ. 

Энэ үеэр нэр дэвшигч Х.Баттулга "Сайхан мэдрэмж төрж байна. АН-ынхан илүү олуулаа гэдгийг ч бас харж байна. Цаашдаа намын даргын сунгааны асуудлыг өөрчлөхгүй бол намыг хагалах бас нэг сөрөг тал үүсэж байгаа. Үүн дээр нэр дэвшигч Ж.Батсуурь бид хоёр санал нэгдсэн. Бид хоёроор дэмжигчдийн хагарал цаашид үүсэхгүй, цэг тавигдаасай гэж хүсэж байна. Намын доод шатнуудад ямар хагарал, бутрал алга. Харин дээр байгаа, намын дарга байсан хоёр, гуравхан хүн хувийн өмч мэт хандснаас болж намын гишүүд, дэмжигчид дагаад хагарчихаад байна" гэв.