богино мэдээ New

"Үндэсний хэмжээний намыг зулгааж байна гэдэг бол доромжлол"

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Булган аймагт ажиллаж байна. Хурлын үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир  "Манай намын даргыг МАН цагаан ордноосоо томилдоггүй юм аа. Манай намын даргыг Улсын дээд шүүх үзэмжээрээ тавьдаггүй юм аа. Улсын дээд шүүх тогтоол гаргачихаад, өөрсдөө бүртгэхгүй бол харин бид тэднийг шүүх болно. Мөн АН-ын сонгогдсон даргыг УДШ бүртгэхгүй бол үндэсний хэмжээний намыг зулгааж байгаа доромжлол" гэлээ. 

Мөн уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Баттулга "Манай ардчилагчид очсон газар болгон халуун дотноор, олноороо хүлээж авч байгаад үнэхээр сэтгэл өндөр байна. Булган аймагт миний олон дурсамж бий. Энд би жудо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль авч улмаар зодог тайлж байлаа. Мөн надтай хамт нэр дэвшээд явж байгаа Ж.Батсуурь Сүхбаатар аймгийг Монгол Улсын шилдэг аймаг болгож байсан арвин жортой хүн шүү. Булганы удирдлага, Засаг дарга туршлага аваарай /инээв/".