богино мэдээ New

Ардчилсан намын даргаар Х.Баттулгыг батламжилж тамгыг гардуулан өглөө

Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулжээ.

Ардчилсан намын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

 

Тодруулбал, Ардчилсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг намын даргаар ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал өнөөдөр болсон юм. Ээлжит бус Их хуралд оролцохоор 21 аймаг, 9 дүүргээс 1348 төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.

Мөн өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд болсон Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар С.Эрдэнэ даргатай АН-аас ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн аж.

Үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын зүгээс дээрх сонгуулийг хүчин төгөлдөр бус хэмээн мэдэгдээд буй.