богино мэдээ New

Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн сунгаанаас нэрээ татжээ

Ингэснээр тус хорооны ерөнхийлөгч одоогийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын Биотлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нарын дунд өрсөлдөөн өрнөхөөр боллоо. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

    Монголын үндэсний олимпын хорооны /МҮОХ/ ерөнхийлөгчийн болон АН-ын даргын сунгаа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Уг сунгаануудад Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшээд буй. Харин өнөөдөр Улаанбаатар хотноо, Шангри Ла зочид буудалд болж байгаа МҮОХ-ны ерөнхийлөгчийн сунгаанаас тэрбээр нэрээ татсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ингэснээр тус хорооны ерөнхийлөгч одоогийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын Биотлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нарын дунд өрсөлдөөн өрнөхөөр боллоо. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0