богино мэдээ New

Монголын телевиз Францын “Lufilms”-тэй хамтран баримтат кино бүтээнэ

Монгол, Францын нийлсэн кино багийнхан 2019 онд баримтат киноныхоо зураг авалтыг өндөрлөнө. Уг бүтээл нь олон улсын кино наадмуудад өрсөлдөх юм..

Сэтгүүлч Т.Мунаа

NTV телевиз, Францын “Lufilms”-тэй хамтран монгол айлын дөрвөн үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг харуулсан баримтат кино бүтээхээр зураг авалтаа эхлээд байна.

Энэ айлын залуу эмэгтэйчүүд нүүдэлчний амьдрал ахуйгаасаа суурин соёл иргэншил рүү шилжин орох уу, эсвэл уламжлан ирсэн соёлоо энэ хэвээр хадгалж үлдэх үү хэмээх асуултын хариултыг баримтат кино өгүүлэх аж.

Монгол, Францын нийлсэн кино багийнхан 2019 онд баримтат киноныхоо зураг авалтыг өндөрлөнө. Уг бүтээл нь олон улсын кино наадмуудад өрсөлдөх юм.