богино мэдээ New

Хятадад гацсан ачаатай 150 машиныг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлнэ

Харин Хятадын талд ачаатайгаа гацсан 150 машиныг өнөөдрөөс Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж эхлэх юм байна. Үүний дараа чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр болжээ. .

Сэтгүүлч С.Ариунзул

     Өмнөд хөршийн Эрээн боомтоор чингэлэг тээврийн ачаа нэвтрүүлэхээр хоёр тал тохиролцсон байдаг. Үүнтэй холбогдуулан энэ сарын 10-наас эхлэн ачаа тээвэр нэвтрүүлэхээр болсныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээллээ. Тэрбээр эхний ээлжинд хил хаагдахад БНХАУ-ын талд үлдсэн ачаатай 150 машиныг нэвтрүүлсний дараа чингэлэг тээвэр эхэлнэ гэж хэлсэн юм.

Эрээн-Замын-Үүдийн хилийг өнгөрсөн аравдугаар сарын 14-ний өдөр хаахад хоёр улсын хилийн хоорондын бүсэд байсан буюу Хятадын гаалийн хашаанд хүрээгүй 20 гаруй машин гацаад байгаа аж. Эрээний боомтоор чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор Эрээний талаас 16 суудлын машин, 10 хүнд машин механизм оруулж ирснийг энэ 11-ний шөнө Замын-Үүд боомтоор нэвтрүүлжээ.

Харин Хятадын талд ачаатайгаа гацсан 150 машиныг өнөөдрөөс Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлж эхлэх юм байна. Үүний дараа чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр болжээ. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0