богино мэдээ New

НСНХолбоо, Гуанжү хотын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ёслолын ажиллагаанд Монголын талаас НСНХ-ны дэд тэргүүн Д.Мэйцэцэг, УЗ-ын гишүүн Г.Ууганчимэг, Д.Аранжинбаатар нар оролцов. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо БНСУ-ын "Гуанжү Жоннам" сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа. Уг нээлтэд УИХ-ын гишүүн, Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Д.Өнөрболор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг түр орлог гүйцэтгэгч З.Боргилмаа нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Мөн БНСУ-ын Гуанжү хотын захирагч И Юн Соб, тус улсын парламентын гишүүн Сун Гап Сог, Солонгосын Сэтгүүлчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хүнь нар үг хэлж мэндчилгээ дэвшүүлээ. Хамтын ажиллагааны санамж бичигт НСНХ-ны тэргүүн Б.Ганзориг, "Гуанжү Жоннам" сэтгүүлчдийн холбооны Чуэй Квон Иль нар гарын үсэг зурсан юм. Ёслолын ажиллагаанд Монголын талаас НСНХ-ны дэд тэргүүн Д.Мэйцэцэг, УЗ-ын гишүүн Г.Ууганчимэг, Д.Аранжинбаатар нар оролцов. 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0