богино мэдээ New

Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог

Он гарснаас хойш 45420 удаагийн газар хөдлөлт болсноос 3.5 болон түүнээс дээш удаагийн хүчтэй газар хөдлөлт 13 болсон аж..

Сэтгүүлч С.Золжаргал

  Өнөөдөр "Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх, таниулах өдөр" тохиож байна. Учир нь манай улс жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дахь долоо хоногийн лхагва гаригийг энэ өдөр болгон зарласан юм. Эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор Монгол орон төв Азийн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог байна. 

Он гарснаас хойш 45420 удаагийн газар хөдлөлт болсноос 3.5 болон түүнээс дээш удаагийн хүчтэй газар хөдлөлт 13 болсон аж. Сар гаруйн өмнө Хөвсгөл аймгийн Ханхад болсон 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт гамшгийн хэмжээнд хүрэх эрсдэлтэйг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. 

Өчигдөр орой 22:47 цагт Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас хойш 16 км-ийн зайд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж тэр нь Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдсэн. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0