богино мэдээ New

Төрийн өмчийн их сургуулиуд адил мэргэжлээр оюутан элсүүлэхгүй

Жорж Мэйсоны их сургууль ШУТИС-тай хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр ШУТИС-ийн оюутнууд хоёр улсад тус бүр хоёр жил суралцах боломж нээгдэж байгаа аж..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

   Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн өмчийн зургаан их сургууль хамтран ажиллах санамж бичгийг баталгаажууллаа. Тодруулбал, МУБИС, МУИС, АШУҮИС, ШУТИС, СУИС, ХААИС зэрэг том сургуулиуд хөтөлбөрийн давхардал арилгах, адил мэргэжлээр оюутан элсүүлэхгүй байх зэрэг нэг нэгнээ нөхөх олон шийдвэрийг уг санамж бичигт тусгалаа. Цаашид кредитээ хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах гээд 40 орчим чиглэлээр хамтарч ажиллах юм байна. 

Ингэснээр судалгааны их сургуулийг бий болгох чухал алхам болно гэдгийг удирдлагууд онцлов. 

Дашрамд дурьдахад БШУ-ны сайд асан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярын дэмжлэгтэйгээр Жорж Мэйсоны их сургууль ШУТИС-тай хамтран ажиллахаар болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн оюутнууд хоёр улсад тус бүр хоёр жил суралцах боломж нээгдэж байгаа аж. Төлбөрийн хувьд өмнө нь 30000$ ам.доллар байсан бол одоо 5000 ам.доллар болох юм. 

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0