богино мэдээ New

Онгоцны түлшний 11, автобензиний 41 хоногийн нөөцтэй байна

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 392.9-416.1 ам.доллар буюу баррель нь 51.5-57.0 ам.долларын хооронд хэлбэлзжээ..

Сэтгүүлч С.Зулцэцэг

  Энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны ердийн хэрэглээний 41 хоногийн, онгоцны түлшний 11 хоногийн нөөцтэй байгаа аж. Тодруулбал, А-80 бензиний 80, Аи-92-ын 55, дизель түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 392.9-416.1 ам.доллар буюу баррель нь 51.5-57.0 ам.долларын хооронд хэлбэлзжээ.

Дашрамд дурьдахад манай улсад сүүлийн найман сард шатахууны үнэд өөрчлөлт ороогүй бөгөөд аймаг, сумдын байршлаас шалтгаалан бүх бүтээгдэхүүнийг литр тутамд 100-200 төгрөгийн зөрүүтэй үнээр борлуулж буй юм.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0