богино мэдээ New

Г.Батбаяр: А431, А372 тоот лицензийн хэргийг эцэслэтэл Сентерра гоулд Ноён уулыг ухах боломжгүй

Энэ талаар хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр “Сентерра Гоулд" компанийн маргаан бүхий Ашиглалтын тусгай зөвшөөрөл болох А431, А372 тоот лицензийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл хугацаанд тус ордыг ашиглах боломжгүй. .

сэтгүүлч Г.Мөнх

Монгол улсын стратегийн 16 дах орд бол Сэлэнгэ аймгийн Мандал сум Гацууртын орд юм . Тус ордыг эзэмшигч “Сентерра гоулд” компанид үйл ажиллагаа явуулах эрхийг нь олгож, УИХ-аас тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг  34 байхаар тогтоосон. 

Гэвч Ноён уулаа аваръя хөдөлөгөөн болон бусад төрийн бус байгууллагууд тус ордыг ухуулахын эсрэг тэмцсээр байна.

Гацууртын ордыг ухаж эхэлбэл тус орд байрлах хүн төрөлхтний соёлын хосгүй үнэт өв Ноён уулын булш бунхан, эд өлгийн зүйлс, цаашлаад байгал экологид ч ноцтой аюул учрах болно хэмээн байгаль орчны төлөөх ТББ-ууд мэдэгдэж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн иргэд, иргэний хөдөлгөөнүүд, УИХ-ын нэр бүхийн гишүүд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, бүтэн жилийн хугацаанд тэмцсэний нэг жилийн ой өнөөдөр болж байна.

Тэгвэл Ноён уулын тэмцэл үргэлжилж байгааг мэдэгдэн  иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хуульч өмгөөлөгч Г.Батбаяртай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

 “Сентерра Гоулд” компанийн Гацууртын ордод эзэмшиж байгаа ашиглалтын хоёр лицензийг хууль бусаар олгогдсон, цуцлах үндэслэлтэй хэмээн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсгээд байгаагаа дуулгалаа. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн болон өмгөөлөгч, хуульч Г.Батбаяр нарын гаргасан хүсэлтийн дагуу НЗХШ-ээс 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хэрэг үүсгэсэн ажээ.

Энэ талаар хуульч, өмгөөлөгч  Г.Батбаяр “Сентерра Гоулд" компанийн маргаан бүхий Ашиглалтын тусгай зөвшөөрөл болох А431, А372 тоот лицензийн хэргийг эцэслэн шийдэх хүртэл хугацаанд тус ордыг ашиглах боломжгүй. Маргаан шүүхээр эцэслэн шийдэгдтэл жил орчмын хугацаа шаардагдана. Ноён уулыг аварч үлдэхэд нэг алхам ойртлоо” гэв.

Эх сурвалж: www.buzznews.mn