богино мэдээ New

“Хэрэмнүүд идэх хоолгүйгээс үхсэн” гэх мэдээллийг үгүйсгэв

.

Сэтгүүлч Н.Уранхолбоо

  Өнгөрсөн сарын 10-д нийгмийн сүлжээгээр идэш тэжээлгүйн улмаас хэрэмнүүд үхэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Уг асуудлыг Байгал Орчин Аялал Жуулчлалын Яамнаас шалгаж “Ашигласан зураг нь гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь нотлогдсон, үндэслэлгүй мэдээлэл” гэжээ.

Мөн “Одоогоор самар бэлтгэснээс үүдэж хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, амьтад хоол тэжээлийн хомсдолд орсон талаарх мэдээлэл байхгүй байна” гэв.

Түүнчлэн тус яамнаас “Аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг уриалж байна. Энэ жил хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон. Энэ хүрээнд найман аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгож хяналт тавьж ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 1