богино мэдээ New

“Фракцгүй АН” санаачлага оноо авч эхэллээ

“МОАН АН-д мэндэлсэн МОАН фракци хүчирхэгжиж байна” гэсэн мэдээлэл улстөрд хамгийн анхаарал татсан сэдэв боллоо. УИХ-ын гишүүн Г.Батхүү, А.Бакей нар АН-ыг фракцигүй нам болгох санаачлага гаргаж, үүнийг нь намын дарга нь дэмжиж байгаагаа мэдэгдсэн цаг хугацаа саяхных..

Сэтгүүлч Б.Наран

АН-ын гишүүдийн хүлээлт “МОАН АН-д мэндэлсэн МОАН фракци хүчирхэгжиж байна” гэсэн мэдээлэл улстөрд хамгийн анхаарал татсан сэдэв боллоо. УИХ-ын гишүүн Г.Батхүү, А.Бакей нар АН-ыг фракцигүй нам болгох санаачлага гаргаж, үүнийг нь намын дарга нь дэмжиж байгаагаа мэдэгдсэн цаг хугацаа саяхных. Гэвч фракцийн “зовлон”-гоосоо салж ядаж байгаа АН дахин шинэ фракцитай болно гэсэн бор шувуу хаа сайгүй жиргэж эхэлжээ. Өнгөц харахад бас үргэлж фракцийн ашиг сонирхлоор албан тушаалд хүрсээр ирэгсдийн дүгнэснээр МОАН санаачлага “фракци” байж мэднэ.

Харин АН-ын жирийн гишүүд энэ үйл явцыг огт өөр өнцгөөс харж байна. Өөрөөр хэлбэл, АН хэсэг бусаг олон фракцийн эрх ашигт хуваагдах биш харин нэгэн зорилгод чиглэсэн МОАН санаачлагад нэгдсэнээр нэг цул болох нь гэсэн хүлээлт үүсчээ. Улстөрийн намын нэр хүнд массын дунд унасан, олон нийт намуудыг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэж хардаг болсон энэ үед фракци, бүлэглэлийн эрх ашгаас улс орны эрх ашгийг дээгүүр тавьж, нэгдэж ажиллаж чаддаг улстөрийн хүчин үгүйлэгдэж байгаа. Тиймээс өнөөгийн улстөрийн намын төлөвшилд ус угаар шиг хэрэгтэй байгаа МОАН санаачлагыг УИХ-ын гишүүн Г.Батхүү санаачилж, үүнд нь АН-ын эрүүл саруул улстөрч гэгддэг А.Бакей, Л.Болд, Ц.Оюунгэрэл нар анхдагч болж нэгдсэнийг улстөр дэх онцлох үйл явц гэж харахаас аргагүй.